Meta AI-г халаасандаа авч явах шинэ төхөөрөмжөө танилцууллаа

Meta компани хиймэл оюуны шинэ эрин рүү нэг алхам урагшилж, “Muse Charm” нэртэй жижиг, зөөврийн AI төхөөрөмжөө танилцууллаа.

Түлхүүрийн оосор шиг авч явах боломжтой Muse Charm нь хэрэглэгчийг утас, компьютерээс хамааралгүйгээр Meta-ийн Muse AI туслахтай шууд харилцах боломж олгохоор бүтээгдсэн байна.

Төхөөрөмжид хүрч идэвхжүүлээд AI-тай дуу хоолойгоор ярилцах бөгөөд Muse нь асуултад хариулахаас гадна хэрэглэгчийн хүссэн зарим ажлыг өөрийн биеэр гүйцэтгэх AI агент хэлбэрээр ажиллахаар хөгжүүлж байгаа аж.

Жишээлбэл, аялал төлөвлөх, захиалга хийх, мэдээлэл хайх зэрэг өдөр тутмын ажлуудад хэрэглэгчийн туслах байдлаар ажиллах боломжтой.

Meta-ийн шинэ төхөөрөмжийг 2026 оны 12-р сард худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа ч одоогоор үнэ болон бүх техникийн үзүүлэлтээ албан ёсоор зарлаагүй байна.