Байшин, таван ханатай гэр, амбаар шатжээ

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Консулын долоодугаар гудамжинд гал гараад байна гэсэн дуудлага 10.11-ний өдрийн 18:58 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 6х5 метрийн хэмжээтэй байшин, таван ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар, 25 метр хашаа, иргэн Б-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар, 4х5 метрийн хэмжээтэй байшингийн баруун тал хайрагдаж, 25 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан гэж ОБЕГ мэдээлэв.