Инфляц улсын хэмжээнд 12.9 хувьд хурчээ

Инфляц 2026 оны 9 дүгээр сард улсын хэмжээнд 12.9 хувь, Улаанбаатар хотод 11.9 хувь гарлаа. Суурь инфляц өмнөх сараас 0.4 хувиар нэмэгдэж 7.2 хувьд хүрчээ.

Инфляц өмнөх сараас өсөхөд шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлж, нийт инфляцын 2.1 нэгж хувийг бүрдүүлжээ. Тайлант сард дизель түлшний үнэ сарын 11.8 хувиар, АИ-95 авто бензиний үнэ 13.8 хувиар нэмэгдсэн байна.

Харин дотоодын хүнсний үнийн өсөлт үргэлжлэн саарснаар инфляцад үзүүлэх нөлөө нь алгуур буурч байна. Тодруулбал, мах, махан бүтээгдэхүүний үнэ сарын 1.3 хувиар, махнаас бусад хүнсний үнэ сарын 0.6 хувиар тус тус буурлаа.

Шатахуунаас бусад импортын барааны инфляц 4.9 хувь болж бага зэрэг нэмэгдсэн бол импортын хүнсний инфляц хоёр сар дараалан саарч 6.2 хувь болов.