Хоёр өдөрт баавгайтай холбоотой 62 дуудлага иржээ

Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 10–11-ний өдрүүдэд хүрэн баавгайтай холбоотой 62 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс Завхан аймгийн 9 суманд 46 тохиолдол бүртгэгджээ. Харин Хөвсгөл аймагт иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулсан гурван тохиолдолд бүртгэгдэж баавгайг аюулгүй болгожээ.

Мөн Хэнтий, Дархан-Уул, Завхан аймаг болон нийслэлд ирсэн дуудлагын дагуу Онцгой байдлын газраас эрэн хайх ажиллагаа явуулжээ. Түүнчлэн Улсын тусгай хамгаалалттай газруудад 6 дуудлага бүртгэгдсэн аж. Иймд иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа.