Есдүгээр сарын баримтын НӨАТ-ын сугалаа энэ сарын 21-нд болно

Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын сугалааны тохирлыг энэ сарын 21-ний 13:00 цагт зохион байгуулна. Тохирлыг и-баримт аппликэйшн болон “Боловсрол” суваг телевизээр орон даяар шууд дамжуулах юм.

Энэ удаагийн тохиролд 2026 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийж, и-баримтын системд бүртгүүлсэн баримтууд хамрагдана.

Сугалаанд хожсон иргэдэд олгох урамшууллын хэмжээг тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувийг харгалзан нэмэгдүүлдэг байна. Сугалааны тохирол болон урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээллийг sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас авах боломжтой.