УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГААР Б.ТӨРМӨНХИЙГ ТОМИЛЛОО

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Бүлгийн хурлаар Ажлын албаны даргаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, улс төрийн зөвлөлийн гишүүн Б.Төрмөнхийг томиллоо.

Батсайхан овогтой Төрмөнх нь МУИС -ийг Улс төр судлаач мэргэжлээр 2011 онд төгссөн.
2011-2012 онд Завхан аймгийн Ардчилсан намын ХЭГ-т Улс төрийн ажилтан
2012-2016 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга
2013-2017 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ардчилсан намын дарга
2016-2017 онд Завхан аймгийн Ардчилсан намын ХЭГ-ын дарга
2017-2018 онд Завхан аймгийн Засаг даргын Зөвлөх
2019-2020 онд УИХ-ын гишүүний Бие төлөөлөгч
2018-2023 онд Завхан аймгийн Ардчилсан намын дэд дарга
2023-2026 онд Завхан аймгийн Ардчилсан намын дарга
2023-2026 Завхан аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга
2012-2028 Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 4 удаа дараалан сонгогдсон
2026 оноос одоог хүртэл Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Улс төрийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа.