Цагдаагийн ерөнхий газрын 102 тусгай дугаарт өчигдөр /2026.10.21/ нийт 2244 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгажээ. Хүлээн авсан дуудлага, мэдээллийн 679 нь зөрчлийн шинжтэй байсан бол 124 нь гэмт хэргийн шинжтэй тусламж дуудлага эзэлжээ.
Тухайн хоногт цагдаагийн алба хаагчид гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлсэн нэг тохиолдол, нөхөн илрүүлсэн 138 тохиолдол дээр ажилласан бөгөөд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 126 иргэнийг эрүүлжүүлжээ. Тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийн хувьд хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн 84, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн бусдыг залилах гэмт хэрэг 24, хулгайлах гэмт хэрэг 11 тус тус ирснийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Иймд иргэдийг иргэний эд хөрөнгө, хувийн аюулгүй байдалдаа хяналт тавьж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
