ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ 2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2026.10.23/ 20:00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна.


Малчид, иргэд болон тээвэрчидийн анхааралд:

Арванхоёрдугаар сарын 23-нд Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 22-23-нд шилжих шөнө Ховдын өмнөд, Хөвсгөлийн баруун, Сэлэнгийн нутаг, Төв, Хэнтийн хойд сумдын нутгаар, 23-ны өдөр Ховд, Өмнөговь, Дорноговийн өмнөд, Хөвсгөл, Төв, Хэнтийн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -18…-23 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -13…-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх гол орчмоор +2…-3 хэм, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2…-7 хэм, бусад нутгаар -8…-13 хэм хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -5…-10 хэм хүйтэн, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр -4…+1 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +5…+10 хэм, бусад нутгаар 0…+5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг ялимгүй цас орно, өдөртөө үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -8…-10 хэм хүйтэн, өдөртөө 0…+2 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -11…-13 хэм хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -11…-13 хэм, өдөртөө -1…-3 хэм хүйтэн байна.