Б.Энхбаяр: Миний хөгшин одоо бүргэд биш болжмор болж дууслаа. Жив жив гэж байхаар эх орондоо ирээ

Б.Энхбаяр: Нүүрсний сонсголын дараа харин Х.Нямбаатар надад “Чи бол үнэхээр цөстэй, зоригтой юм байнаа. Би бол чадахгүй байсан юм байна” гэж хэлж байсан нь үнэн…

Х.Нямбаатар “У.Хүрэлсүх Ерөнхийлөгч 2023 оны цагаан сарын дараа надад болон өөрт нь цуг байж байгаад Нүүрсний сонсголд Голомтыг Та нар ярихгүй шүү гэж хатуу анхааруулсан” гэж илт худал гүтгэлэг ярьжээ.

Нэгт, Нүүрсний сонсгол 2023 оны 12 дугаар сард хоёр үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд нүүрсний хулгайг хянан шалгах УИХ-ын Түр хороо 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр УИХ-аас байгуулагдаж Х.Нямбаатар Түр хорооны даргаар томилогдож байсан бол тэр үед би уг Түр хорооны дарга битгий хэл гишүүнээр ч томилогдож байгаагүй. Хожим Х.Нямбаатар 2023 оны 10 дугаар сард УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж Нийслэлийн Засаг даргаар томилогдсонтой холбоотойгоор намайг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Түр хорооны даргаар УИХ-аас томилсон. 2023 оны цагаан сар буюу 1-3 дугаар сард би Хөгжлийн банкны хянан шалгах сонсголыг ахалж гурван сарын турш 3 үе шаттай сонсгол хийж байсан цаг үе бөгөөд юун тэр нүүрсний Түр хороо нь ч байгуулагдаагүй, Хөгжлийн банкны хянан шалгах сонсголууд ид явж байсан үе.

Хоёрт, Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нүүрсний сонсголтой холбоотой ямар нэг чиглэл албан ёсоор ч, албан бусаар ч өгч байгаагүй бөгөөд би Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хэнд ч Түр хорооноос хийгдэж буй хяналт шалгалт, нотлох баримтын талаар урьдчилж танилцуулж байгаагүй, тийм цаг зав ч байгаагүй, бид маргааш болох сонсголынхоо дүнг урьд өдрийнх нь шөнө бэлтгэдэг заримдаа өглөө нь сонсгол эхлэх гэж байхад үүрээр цагийн өмнө нэг юм дуусдаг тийм л цаг наргүй ажиллаж байсан юм. Түр хорооны хянан шалгагч, шинжээчид хянан шалгалтын нотлох баримтаа өөрсдөө хариуцан бэлтгэж, өөрсдөө Түр хорооны нээлттэй сонсголд танилцуулсан. Энд Голомтын Баясгалангийн байгуулсан нүүрсний оффтейк гэрээнүүд, шийдвэрүүд 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд бүгд ШУУД эфирээр нотлох баримтаар бүтэн өдрийн турш яригдсан байдаг бөгөөд Баясгалан өөрөө оролцсон. Холбогдох линк нь 👇 байна. Үзээрэй. https://www.facebook.com/share/v/1DvAZ7B1C8/?mibextid=wwXIfr

Жич: Нүүрсний сонсголын дараа харин Х.Нямбаатар надад “Чи бол үнэхээр цөстэй, зоригтой юм байнаа. Би бол чадахгүй байсан юм байна.” гэж хэлж байсан нь үнэн. Миний хөгшин одоо бүргэд биш болжмор болж дууслаа. Жив жив гэж байхаар эх орондоо ирээ…