Жил бүр зохион байгуулдаг цэргийн бүртгэл энэ сарын 7-ны өдөр буюу ирэх баасан гарагт өндөрлөнө. Энэ жилийн цэргийн бүртгэлийг нийслэлийн 173 хороон дээр нэг стандарт, загварын дагуу зохион байгуулж байгаа юм. Цэргийн бүртгэлд 65 хүртэлх насны бэлтгэл дээд офицерүүд. 60 хүртэлх насны бэлтгэл ахлах офицерүүд, 55 хүртэлх насны бэлтгэл дунд офицерүүд болн ахлагч нар, 18-50 насны иргэн эрэгтэйчүүд бүгд хамрагдана.
Цэргийн бүртгэл 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар:
- Баянгол дүүрэг-41.3
- Баянзүрх дүүрэг-46.8
- Сонгинохайрхан дүүрэг-44.62
- Чингэлтэй дүүрэг-45.71
- Сүхбаатар дүүрэг-52.7
- Хан-Уул дүүрэг-46.41
- Налайх дүүрэг- 51.8
- Багануур дүүрэг-59.7
- Багахангай дүүрэг-68.9
- Нийслэлийн хэмжээнд-46.3 хувьтай байсан юм.
Цэргийн бүртгэл дуусахад ердөө хоёрхон хоног үлдсэн тулд иргэдийг үүргээ биелүүлж, цэргийн бүртгэлдээ хамрагдахыг НЗДТГ-ын Цэргийн штабаас уриалж байгаа юм. Мөн үүргээ биелүүлээгүй иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай билээ.