Э.Цэндбаатар, Тажикстаны Мухаммад Якубовтой тулалдана

Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксын рингэнд нэг ч ялагдаагүй яваа Эрдэнэбатын Цэндбаатар ээлжит тулаанаа Тажикистаны шилдэг боксчин Мухаммад Якубовтой хийхээр болжээ. Хоёр боксчны тулаан арваннэгдүгээр сарын 13-ны өдөр АНУ-ын Техас мужийн Эль-Пасо хотод болно. Тэд мэргэжлийн боксын “Super Featherweight” буюу 130 фунт (58.97 кг)-ын жинд 10 раунд тулалдах юм. Хоёр тамирчин анх 2026 оны дөрөвдүгээр сард тулалдахаар товлогдсон ч М.Якубов бэлтгэлийн үеэр бэртэл авсны улмаас тулаан хойшилж байжээ. Ийнхүү хойшлогдоод байсан тулаан дахин товлогдож, Э.Цэндбаатар маань чансаа өндөр, туршлагатай өрсөлдөгчтэй хүч үзэхээр боллоо.