Маргааш бүх нийтээр амарна

Энэ сард бүх нийтийн амралт хоёр удаа тохиож байна.

Тэгвэл маргааш Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэн бүх нийтээр амрах юм. Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг ийнхүү Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ.

Мөн арваннэгдүгээр сарын 26-ны Пүрэв гарагт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохиож, бүх нийтээр амарна.