УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ-д суудалтай МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл тус тус хуралдан, тухайн долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хуулийн төслүүд, цаг үеийн асуудлуудаар мэдээлэл сонсож, байр сууриудаа нэгтгэдэг.

Энэ дагуу өнөөдөр 10.00 цагаас тус тусын хуралдаанаа хийнэ. Энэ долоо хоногт УИХ ирэх 2027 оны төсвийг эцэслэн батлах учиртай билээ. Түүнчлэн Пүрэв гарагийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг багтаажээ.