Иргэн Б.Болдбаатар аравдугаар сарын 2-нд “Хууль бусаар хөрөнгөжсөн Төрийн албан хаагчдын хууль бус хөрөнгийг хурааж, 100 саяас дээш төгрөгийн дүнтэй бол бүх насаар нь хорьдог байх” өргөдлийг санаачилсан нь 100.207 иргэний санал авч УИХ-аар хэлэлцэх шаардлагыг хангажээ.
Нийтийн өргөдлийн цахим системд 100 мянга болон түүнээс дээш иргэний санал авсан нийтийн өргөдлийг УИХ-аар хэлэлцэж, холбогдох хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгууллагддаг.