ӨМНӨД СОЛОНГОСТ АВТОБУС 30 ОРЧИМ МАШИН МӨРГӨЖ, 57 ХҮН БЭРТЖЭЭ

Энэ сарын 11-ний өглөө Өмнөд Солонгосын Соннам хотын Бундан дүүрэгт нийтийн тээврийн автобус 30 орчим автомашин мөргөж, 57 хүн бэртсэн том осол гарчээ.

Нийтийн тээврийн жолооч тоормос хэвийн ажиллаагүй гэж мэдүүлсэн бөгөөд согтууруулах ундаа хэрэглээгүй нь тогтоогджээ. Цагдаагийн байгууллага ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.