Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг бодибилдингийн мастер болжээ.
Улс төр судлаач мэргэжилтэй тэрээр угийн махлаг мяраалаг залуу байсан ч, өнгөрсөн 5 жилийн хугацаанд фитнес, бодибилдингийн спортоор шаргуу хичээллэж, мастар болох хэмжээний тамирчин болсон байна.
О.Чулуунбилэгийн хувьд АН-д нөлөө бүхий залуу улс төрч гэгддэг. Тэрбээр АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийг улс төрийн менежер мэргэжлээр төгссөн,хэд хэдэн сонгуульд ажилласан туршлагатай менежер юм.