Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр үүрэгт ажлаа өгч, хуулийн байгууллагад шалгуулж, нэр төрөө сэргээлгэхээ мэдэгдсэн билээ. Тэгвэл энэ шийдвэртэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар байр сууриа илэрхийлжээ.
Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар:
-Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий, өөрөө ч сүүлд хэлсэн, “олон арга байгаа” гэж, түүний мөн чанар нь хууран мэхлэх. Монголын ард түмнийг тэр олон удаа хуурсан. Албан тушаалаас зууралддаггүй өгөөд явчихдаг гэсэн мэх хэрэглэж эргэн ирэхдээ улам аймшигт мангас болон ирдэг. Одоо дахин түүнд хууртаж болохгүй. Дэглэм удирдагч хөшигний араас тоглох хувилбарт шилжлээ. Дэглэмийн араа шүд бахь байдагтаа хэвээрээ байгаа. Энэ дэглэмийг нуран унатал Монголчууд бид улам илүү сонор сэрэмжтэй байж, галаа манах хэрэгтэй.
Хуваарийн дагуу ээлжит лайв аа хийнэ.