Х.Нямбаатар: У. Хүрэлсүхээ Би амьд л байвал чиний бузар булайг чинь дуустал нь дэлгэнэ

Хотын дарга асан Х.Нямбаатар ээлжит мэдээллээ өөрийн сошиал хуудаст оруулжээ. Тэрбээр “Хүрэлсүх, одоо гал зогсооё, одоо болъё, хилсээр тохож байгаа хэргээ хаая гэж гуйна, элдэв долоон хүнээр хэлүүлнэ. Яг энэ үйлдэлтэйгээ хамт араас байнга хутгална. Хөгийн эр дээ чи. Хүрэлсүх ээ, чи надад хэдэн ч хамаагүй хэрэг тох.

Би амьд л байвал чиний бузар булайг чинь дуустал нь дэлгэнэ.

Энэ хулгайчаас гавьяат авсан, шагнал авсан ахмадууд аа та бүхэн энэ хэнд ч өргүй шүү. Шагнал шорон хоёроор энэ улсыг арван жил орвонгоор нь эргүүллээ. Хүссэн үедээ ашиглах гэж командалж удирдах гэж шагналыг хавтгайруулсан. Энхийн цагт, өнгөрсөн таван жил 54 генерал цол өгсөн байна энэ хүн. Та бүхэн бод.

Манай намын нэр бүхий ахмадууд энэ намын нэрийг шороотой хутгаж байгаа хулгайчийн гар хөл болж, түүний тушаалаар Нямбаатарыг намаас хөөх гарын үсэг цуглуулаад явж байгаа юм байна гэжээ.

 

Гавьяатын өрөө Улс эх орныхоо эрх ашгаас дээгүүр тавьж, хуучин коммунист аргаар залуу үеийнхээ эрийг дарж, зоригийг мохоож, хэний зараалаар юу хийж явсан чинь түүхэнд бичигдэж үлдэнэ шүү.