Дуудлага худалдаа дан ганц үл хөдлөх хөрөнгө дээр явагддаг юм биш. Хурдан морины хоббитой хүмүүс угшил сайтай адуунд байдгаа тавьдаг гэнэ лээ.
Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын том хүү Б.Жавхлан оны өмнөхөн МУ-ын тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн ланз тамгатай хурдан сүргийн удмын адуунаас дуудлага худалдаагаар хурдан морь худалдан авчээ.
Б.Жавхлангийн хувьд ХАА-н салбарт бизнес эрхэлдэг. Тэрээр “Ариг ус” ХХК-ныг удирддаг бөгөөд жил бүрийн хаврын тариалалт, намрын хураалтын цагаар хамтран зүтгэгчиддээ баяр хүргээд “Хүн тэжээдэг хүнсний үйлдвэрлэгч нарынхаа уруул дээр үнжий” гээд панаалддаг гэсэн шүү.