“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, иргэдэд ноогдол ашиг тараах эсэхийг хэлэлцэж шийдвэрлэжээ.
ТУЗ-ийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УУХҮ-ны сайд Д.Сумъяабазар, “Эрдэнэс тавантолгой” ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл өглөө.
Тус компанийн ТУЗ-аас нэгж хувьцааг 90 төгрөгөөр бодож 1072 хувьцаатай иргэнд 96480 төгрөг олгохоор шийдвэрлэжээ. Улмаар энэ мөнгийг тавдугаар сарын нэгнээс өмнө иргэдийн хувьцааны данс руу шилжүүлэхээр болсон аж.