Сүхбаатар дүүргийн 11-р хороо 100 айл буюу 9-р дэлгүүрийн урд замд T.Prius маркийн автомашины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож T.Corolla Rumion маркийн автомашинтай мөргөлдөж ослын улмаас зорчигч 17 настай Г, 16 настай Э, 30 настай Ц нарын гэмтээсэн байна. Жолооч Д-г согтуурлын зэрэг тогтоодог драгер багажаар шалгахад 1.87% согтолттой гарчээ. Сүүийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Одоогоор дээрх иргэнд зөрчлийн хэрэг нээсэн байгаа бөгөөд гэмтсэн хүмүүсийн гэмтлийн зэргээс шалтгаалан хариуцлага тооцох аж.