Оны хүүхэмсэг жиргээчээр нэрлэгдээд байсан УИХ-ын гишүүн асан М.Зоригт ирэх сонгуулиар бүсгүйчүүдийнхээ царайг нь харж сонгохыг уриалжээ.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Ирэх сонгуулиар хэдэн гайгүй зүс царайтай бүсгүйчүүд дэвшүүлж сонгоё оо, Бас л бидний нүүр царай шүү дээ” хэмээн бичиж буриад бүсгүйн зургийг нийтлэсэн байна.
М.Зоригтын хувьд УИХ-ын гишүүн байхдаа хаа явсан газраа дурангаа үүрч гараад л цахим хуудаснаа завсар зайгүй өөрийн дарсан зургаар дүүргэдэг байсан.
Түүнийг зураг дараад явдаг ажилгүй гишүүн гэдэг байсан бол өдгөө “хүүхэмсэг жиргээч” хочтой болсон.
Дашрамд дуулгахад, ноён М.Зоригт хоббигоо дагаж явсаар ОХУ-ын Үндэсний газарзүйн нийгэмлэгтэй хамтран ажиллахаар болсон.