- Говь-Алтай аймгийн удирдлагууд ажлын байрандаа архидан согтуурсаны улмаас тус аймгийн нэг хэлтсийг удирдан ажиллаж байсан 30 настай эмэгтэй Б амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл өнөөдөр амиа алдсан эмэгтэйн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр түүнийг бөөлжсөндөө хахаж зүрхний шигдээсээр амиа алдсан гэжээ.
Энэ нь урьдчилсан дүгнэлт бөгөөд талийгаачийн нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоогоогүй байна. Дүгнэлт эцсийн байдлаар 14 хоногийн дараа гарах юм.
Засаг дарга В.Рэнцэндоржийг ажлын байран дээрээ архидан согтуурсан нь баримтаар тогтоогдсон учир ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Ерөнхий сайд өнөөдөр гаргаад байгаа. Энэ шийдвэрийг В.Рэнцэндорж ч өөрөө хүлээн зөвшөөрчээ.