НИТХ-ийн тэргүүлэгч, нийслэлийн ЖДҮ-ийн хэлтсийн дарга Д.Баярсайхан НИТХ-ын даргад өрсөлдөн, ердөө нэгхэн саналаар хотын дарга С.Амарсайханд ялагдсан.
Эндээс харахад, түүний улс төрийн карьер хэр хэмжээнд байгаа нь тод харагдана.
Харицсан албандаа тэр бүр алдаа гаргаад байдаггүй түүний давуу талыг намынхан нь насны намба, ажлын туршлагатай холбон тайлбарладаг юм билээ.
СХД-ээс НИТХ-д нэр дэвшиж гурвантаа сонгогдон ажилласан тэрээр өөрийгөө улс төрд голж, гандан буурна аа гэж байхгүй.
Түүнийг намынхан нь “Өүлэн эх” хэмээн хүндэтгэн хошигнодог юм билээ.