Кёкүшюүзан Д.Батбаяр түүний гэргий МУГЖ Т.Баясгалан нарыг Монгол улсаас гарахыг хориглосон шийдвэр гарчээ.
Учир нь тэд өөрсдийн эргэн тойрон дахь хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан нэр бүхий компаниудаараа дамжуулан Богд уул, Яармаргийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын бусаар ашиглан тансаг хорооллууд барьсан хэргээр хуулийн байгууллагуудад шалгагдаж байгаа юм.
Ямартаа ч, хилийн хориг тавиулсан хоёрын асуудал хэрхэн шийдэгдсэн нь удахгүй тодорхой болох биз ээ.