Сүүлийн үед урлаг соёлын болон олон танил хүмүүсийн нэрийг ашиглаж хуурамчаар фэйсбүүк хаяг, пэйж зэргийг нээж уралдаан тэмцээн зохиох, шагнал амлах зэргээр иргэдийг залилан мэхлэх үйлдэл ихэсчээ.
Тиймээс Соёл урлагийн салбарынханы цахим нэгдэл, Монголын Админуудын нэгдэл, Хэвлэлийнхэн групп, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасаг хамтран хуурамч хаяг пэйжүүдийг устгаж цэгцлэх ажиллагааг эхлүүлсэн байна.