Монголоос БНСУ-д очсон иргэнээс Covid-19 вирус илэрсэн талаарх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаад байна. Энэ мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодрууллаа. Тэрбээр “Монголоос БНСУ-д очсон иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн зүйл байхгүй” гэлээ.
Одоогоор Монгол Улсад Covid-19 халдварын 16 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүгд гадаад орноос зөөвөрлөгдөн орж ирсэн юм. Харин БНСУ-д байсан Монгол Улсын хоёр иргэн уг вирусийн халдварыг авсан болохыг өмнө нь мэдээлсэн билээ. Үүн дээр нэмэгдсэн талаарх мэдээлэл одоогоор ирээгүй гэдгийг албаны хүмүүс мэдэгдээд байна.