Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үeэр ОБEГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Дэлхийн 43 улсаас 6000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн. Шалтгаанаар ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл 830, эрүүл мэндийн шалтгаантай 86, өндөр настан 278, жирэмсэн 32,бага насны хүүхэд 307,оюутан 973, байрлах газаргүй болсон 409, санхүүгийн боломжгүй болсон 89 болон бусад шалтгаантай 4000 гаруй иргэн байгаа. Санхүүгийн боломжгүй болсон иргэдийн ихэнх нь Австралид байгаа монгол иргэд юм. Тэднийг хэрхэн татах талаар тус улстай холбогдох мэдээлэл солилцож байна. Урьдчилсан байдлаар дөрөвдүгээр сарын 17-нд Сөүл чиглэлд нислэг үйлдэхээр ярьж байна. Үүнд гадны бусад улсаас Сөүлд очсон иргэдээ татах талаар төлөвлөж байгаа юм” гэлээ.