Өнөөдөр БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Загдаад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Загдааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн захирамжаар Г.Загдааг яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагчийн өмгөөлөгч Б.Баярмагнай 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр тус шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг шүүх хүлээн авч 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 8.30 цагт шүүх хуралдааныг товлон зарлаж, яллагдагч Г.Загдаад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн захирамж хуульд нийцсэн, үндэслэлтэй байна гэж үзэн хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар