Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас шинэ төрлийн Коронавирус буюу “Ковид-19”-ын халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг шат дараатай зохион байгуулж байна.
Тодруулбал дүүргийн хэмжээнд 20 хороонд нүхэн жорлонтой 42.925 өрх байгаа бөгөөд эхний ээлжинд зайлшгүй шаардлагатай 16.831 өрхийн нүхэн жорлонг ариутгахаар төлөвлөж ажилдаа ороод байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ