Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2020.04.13-04.17-ны өдрүүдэд нийт 726 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 512-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 5 зөрчил бүртгэгдсэн.