Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтууд нь “Үндсэн хуульд нийцээгүй байна” гэсэн мэдээллийг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд ирүүлээд байгаа юм байна.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэж заасан байдаг. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9, 32.3.11 дэх заалтад нэр дэвшүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.”-г Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэхээр хуульчилсан байдаг.
Тэгвэл Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаа ирэх сарын 06-ны мягмар гарагт хийж иргэдээс ирүүлсэн маргааныг хянан хэлэлцэхээр болжээ.