Засгийн газрын ээлжит хуралдаанаар Мягмарсүрэнгийн Баярмагнайг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргаар томиллоо.
Онцгой дэглэмтэй үeд ТАЗ-өөс тусгай шалгалтыг анх удаа онлайнаар авсан бөгөөд түүний ажлын туршлага, ажиллах чадвар нь ЗГХЭГ-ын дэд даргын албан тушаалын шаардлага хангаж байна хэмээн түүнийг томилуулах саналыг ЗГ-т хүргүүлсэн байна.
Тэрбээр 2019 оны 6 дугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга, дэд даргын үүргийг хариуцагчаар тус тус ажиллаж байв. 1999-2008 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, газрын захирал, 2009-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сангийн захирал, газрын дарга, 2016-2019 онд ЭХЯ-ны ТЗУГ-ын дарга, 2019 онд БОАЖЯны ТЗУГ-ын даргаар тус тус ажиллаж байжээ.