Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2020 оны УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшихээр албан ёсоор зарласан. Харин түүнийг хаана нэр дэвших бол гэсэн хүлээлт байсан бол Орхон аймагт нэр дэвшихээр гарын үсгээ цуглуулах ажилдаа орсон байна. Бие даагчид нийт 801 иргэнээс гарын үсэг цуглуулах юм. Энэ удаагийн сонгуульд Н.Алтанхуяг, С.Баярцогт, Э.Бат-Үүл, Н. Номтойбаяр гээд улстөрчдөөс гадна олны танил хуульч, бизнесмэн, эдийн засагчид бие даан нэр дэвшихээ зарлаад байгаа билээ.