УИХ-ын ээлжит сонгууль цаг хугацааны хуваарийн дагуу явагдаж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар өчигдрөөс сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшигчээ тодруулах эрх үүслээ. УИХ-ын сонгуулийн хуулийн 29.1-т “Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл санал авах өдрөөс 45 хоногийн өмнө нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүлж, долоо хоногийн дотор дуусгавар болгоно” гэсэн заалттай. гэж заасан
Энэ удаагийн сонгуульд 15 нам, 4 эвсэл өрсөлдөхөөр СЕХ-ноос батламжаа гардаж аваад байгаа бол 208 бие даан нэр дэвшигч бүртгүүлээд байгаа. МАН энэ сарын 15, 16-ны өдрүүдэд бага хурлаа хийх бол АН энэ сарын 15-нд ҮБХ-ны хурлаа хийж нэр дэвшигчээ тодруулахаар товложээ