“Эрдэнэс Тавантолгой” ХК 1072 хувьцааны ногдол ашигтай холбоотой мэдээлэл өнөөдөр /2020.05.11/хийлээ. Тус компанийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаярын мэдээлж буйгаар, ногдол ашиг тавдугаар сарын 1-ээс хойш олгох ажлыг зохион байгуулах ТУЗ-ийн шийдвэр гарсан. Гэхдээ тавдугаар сарын 1-нд ногдол ашиг яг өгнө гэж хэлээгүй. Энэ ажил бүтэн нэг жил ч үргэлжлэх боломжтой. Гэхдээ бид аль болох ногдол ашгийг хурдан олгохоор ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 1.7 сая иргэн хувьцааны дансаа нээлгэсэн ч 425 мянган иргэн л арилжааны банкны дансаа холбосон байна. Зарим нэг мэдээллийг нягталж үзээд ойролцоогоор 1 сая орчим иргэний ногдол ашгийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү шилжүүлсэн
Яагаад ногдол ашиг дансанд орохгүй байна гэдэг асуудал гарч байна. Эрдэнэс Тавантолгой ХК 2.5 сая иргэний бүртгэлийг хянаж цэгцлэх ажил ид үргэлжилж байна. Энэ ажилд Эрдэнэс Тавантолгой ХК-аас гадна Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, арилжааны банк, НӨАТ систем, Улсын бүртгэл гэх мэт байгууллагуудтай хамтран иргэн бүрийн мэдээллийг нягталж хянаж байна гэв. Учир нь, Улсын бүртгэл дээр овог нэр нь адилхан эсвэл регистрийн дугаар нь адилхан байх зэрэг зөрчил илэрч байгаа ажээ. Бүртгэлийн асуудалгүй иргэдэд шууд ногдол ашиг шилжүүлэх боломжгүй байна. Иргэн бүрийн мэдээллийг нягталж, шалгаж, тулгаж байж шилжүүлнэ гэв.