Эрүүл мэндийн яамнаас корона вирусын талаарх ээлжит мэдээллээ хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг оюутан эдгэрч, сувиллын тусгаарлалтад шилжлээ. Туркийн хоёр иргэн гэрийн тусгаарлалтад гарлаа.
Тавдугаар сарын 16-ны өдөр ХӨСҮТ-д 156 хүнд шинжилгээ хийлээ. Дархан-Уулд хийсэн 137 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д өчигдөр 19 хүнд давтан шинжилгээ хийснээс нэгд нь коронавирус илэрлээ. ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн оюутанд вирус илэрлээ. цэргийн сургуулийн оюутнууд нийтийн казармд амьдарч байсан. онгоцоор хамт ирсэн учир халдвар тархах эрсдэл өндөртэй учир бид онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.
ХӨСҮТ-д 8-16 насны таван хүүхэд эмчилгээнд байна. Хүндэвтэр 23, жирэмсэн 2, хорт хавдартай болон өндөр настай хүмүүс эмчилгээнд байна. Алтанбулагийн боомтоор ирсэн халдвартай 37 иргэнийг өчигдөр ХӨСҮТ-д авчирч, эмчилгээг эхлүүллээ.