Хүүхдийн мөнгөнд хамрагдахын тулд харьяа дүүргийнхээ халамждаа хүсэлт гаргана

МАН 2016 онд хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт биш амьжиргааны түвшин доогуур иргэдийн хүүхэдэд олгох шийдвэр гаргасан. Ингэснээр МУ-ын хүүхдийн 60 хувь нь уг мөнгөнд хамрагддаг байсан.

Харин энэ оны нэг сараас хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгох шийдвэр гарсан билээ.

Хүүхдийн мөнгөнд хамрагддаггүй бол хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авахын тулд та өөрийн харьяа аймаг, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, хэлтэс болон сум хорооны халамжийн мэргэжилтэнд хүүхдийн мөнгөн тэтгэмжинд хамрагдах хүсэлтээ өгч бүртгүүлээрэй.

  • Ингэхдээ эцэг эх асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
  • Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
  • 04 дүгээр сард хүсэлт гаргасан хүүхдүүдийн мөнгөн тэтгэмжийг 05 дугаар сард нөхөн олгоно.
  • Сар бүрийн 20-нд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгогддог.