ЭМЯ–ны ээлжит мэдээллээр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өнгөрөгч хоногт буюу 5 дугаар сарын 18-нд ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн салбар нийт 4 лабораторид 397 хүнд шинжилгээ хийлээ, сөрөг гарлаа. Үүнийг задалбал, ХӨСҮТ-8, Ажиглах байр-315, Тандалт-17 хүнийг хамруулсан.
Тандалтын 17 хүнийг Хан-Уул дүүрэг, БЗД, СХД-ийн нэгдсэн эмнэлгүүдээс авсан.
Мөн Сэлэнгийн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолоочоос шинжилгээ авсан коронавирус илрээгүй.
Бас нэг сайхан мэдээ хэлэхэд 2 хүн эдгэрч гарч дараагийн хяналт руу шилжээд байна. Халдвартай хүний тоо 140 хэвээрээ, 114 хүн эмчилгээнд байна’ гэв.