УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар МАН-аас нэр дэвших хүмүүсийн материалыг СЕХ-нд хүргүүлсэн талаараа мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Сонгуулийн хуулийн дагуу МАН-аас нэр дэвшиж байгаа 76 хүний материалыг бүрдүүлж, СЕХ-нд хүлээлгэж өгч байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвшигчдэд гурван шаардлага тавьсан. Тодруулбал, Монгол төрөө гэсэн сэтгэлтэй, өндөр ёс суртахуунтай, мэдлэг боловсролтой, ажлын дадлага туршлагатай гэсэн шаардлага тавьсан. Ингээд шаардлага хангасан 76 нэр дэвшигчийг тодруулж, материалыг нь СЕХ-нд өглөө. Материал бүрдүүлэхэр нэрс дунд ямар нэг өөрчлөлт ороогүй” хэмээлээ.