Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2020 оны УИХ-ын сонгуульд тус дүүргээс нэр дэвшиж буй. Түүнтэй ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, Г.Амартүвшин нар МАН-аас нэр дэвшиж байгаа билээ.
Тэгвэл Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан төсвийн мөнгөөр өөрийн сонгуулийн сурталчилгааныхаа сэтгүүлийг хэвлүүлсэн гэх мэдээлэл цацагдаж эхэллээ.
Энэ талаар тус дүүргийн хэвлэлийн төлөөлөгчтэй нь холбогдож асууж тодруулахад “ажил дээрээ очоогүй байна очоод эргээд хариу хэлнэ” хэмээн утсаа тасаллаа.
Ямартаа ч Хан-Уул дүүргийн шилэн дансанд байршуулсанаар тус дүүргийн данснаас хоёр удаагийн гүйлгээгээр “Бэст колор интэрнэйшнл ХХК”-ны дансанд 40 гаруй сая төгрөг шилжсэн байна. Энэ мөнгөөр өөрийн хувийн сурталчилгааны сэтгүүл хэвлүүлсэн үү, Хан-Уул дүүргийн сэтгүүл хэвлүүлсэн үү гэдгийг бид эргэн мэдээллэх болно.