Өнөөдөр Улаанбаатар хотод 30 градус хүртэл халах тул та бүхэн гадуур явах бол наршихаас сэргийлж дараах зөвлөмжийг уншаарай.
Наршихаас сэргийлэхийн тулд Та
- Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх
- Нарны малгай өмсөх, нарны хамгаалалтай шүхэр хэрэглэх
- Шингэн ус сайн уух
- Хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байх
Дараах шинж тэмдэг илэрч байвал наршсан гэсэн үг
- Бие суларч тамир тэнхээ алдах
- Толгой эргэж, өвдөх
- Биеийн халуун нэмэгдэх
- Цээж багтран амьсгаа цухалдах
- Царайны өнгө цонхийж цайх,
- Бөөлжис хүрч, дотор муухайрах
- Хөлс гарах нь багасах /ихсэх/
- Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах
Хэрэв наршсан бол
- Сэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн амруулах, /Сүүдэрт , сэрүүн өрөөнд гэх мэт/
- Бүлээн шингэн уулгах /чихэртэй ус, цэвэр ус/
- Хүйтэн жин тавих
- Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих /мөстэй уут тавих юм уу спиртээр биеийг нь арчих/
- Массажилж, иллэг хийж , цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх хэрэгтэй.