Ш.Адьшаа: Өрх бүрд эрүүл иргэн өсөн бойжих ёстой

Ардчилсан намаас Улсын Их Хурлын 16-р тойрогт Ховд аймгаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид аймгийн сумдууд болон багаар тойрон уулзалт хийж явахдаа намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулан түүнтэй холбоотойгоор ярилцаж явна. Тухайлбал: Ширнэнбаньдын Адьшаа хуульч , сэтгүүлч хүн төдийгүй гэр бүлийн хүн нь эмч учир хууль шүүхийн байгууллагын шинэчлэлийг болон эрүүл мэндийн салбарт өрх бүрд эрүүл иргэн өсөн бойжих тэр боломж бололцоог эрэлхийлэхээ илэрхийлсэн.

Учир нь хуулийн тэгш бус үйлчлэл, иргэн бүрд ижил хууль үйлчлэхгүй байгаад ямар хүн нь өчнөөн тэрбум төгрөг улсаас мөнгө угааж идчихээд,24-н цаг ч хоригдохгүй байхад бор гэртээ бүлтэн нүдээ ширгэтэл аав ээжээ, хоол, боорцог талх хүлээсэн хүүхдүүдээ бодож явсан тэр нэгэн насаараа хоригдож байгаа юм бэ? Хууль бол хүн бүрд ижил тэгш байх ёстой. Таны миний эрх дэргэдэх хүний хамрын үзүүрээр хязгаарлагддаг гэдгийг санах хэрэгтэй.

Иймд иргэн хүний хувьд хуульч хүний хувьд энэ байдлыг зогсоохын төлөө өөрт байгаа бүх хүч, мэдлэг оюунаа зориулна гэдгээ илэрхийлсэн. Мөн өнөөдөр хавдрын өвчлөл залуужиж байгаатай холбоотойгоор эрүүл иргэн,эрүүл хүн байж их үйлсийг бүтээнэ хэмээн үзэж,эрүүл мэндийн салбарт өөрийн хувь нэмрийг түлхүү оруулах тал дээр онцгойлон анхаарч ажиллах талаар дурдсан. Хүн мөнгөгүй, хоолгүй, хөрөнгөгүй байж болох боловч гол нь эрүүл л байх хэрэгтэй. Эрүүл байж л энэ бүгдийг бүтээнэ шүү дээ. Харин эрүүл байвал хүнд бүх зүйл байгаатай агаар нэг юм.

Ардчилсан намаас олон асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгасан ч Ширнэнбаньдын Адьшаа нэр дэвшигчийн хувьд хамгийн сайн чаддаг бас мэддэг ажлаасаа ханцуй шамлан орохоо ийнхүү ярьж явна аа. Багийн хоёр гишүүн буюу нэр дэвшигч Бөхчулууны Пүрэвдож болон Нэргүйн Пунцаг нар ч өөрсдийн намын мөрийн хөтөлбөрийн талаар дурьдаж санал бодлоо иргэд хөдөлмөрчидтэй чөлөөтэй солилцон явна.