Өнөөдөр  253 иргэн эх орондоо ирнэ

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэг өнөөдөр 09:14 цагт Улаанбаатараас хөөрлөө.

Тус нислэгээр  253 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Тусгай үүргийн нислэгийн хуваарь: 

  • Сөүл-УБ- 2020.06.18-ны өдөр
  • Франкфурт-УБ – 2020.06.19-ний өдөр
  • Сөүл-УБ- /Зүүн өмнөд Азийн орнуудад буй иргэдээ авах/ 2020.06.20-ны өдөр
  • Сиатл-УБ -2020.06.21-24-ний өдөр.