П.Анужин өрсөлдөгчөө цагдаад өгчээ

УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй П.Анужин тус тойрогт түүнтэй өрсөлдөж буй Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын нэр дэвшигч Н.Ган-Одыг нэр төрд халдсан гэх үндэслэлээр Цагдаагийн байгуулагад өгсөн гэх мэдээлэл байна. Н.Ган-Одын хувьд П.Анужинг нэр дэвшиж байгаа болохоор тус тойргийг сонгосон хэмээн сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө зарласан. Тэгвэл түүнийг өрсөлдөгч  нь нэр төрд халдсан хэмээн хуулийн байгууллагад өгсөн бололтой.