ЭМЯ: Нэг хүнээс Covid-19 илэрч, батлагдсан тохиолдол 353 боллоо

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2020.11.05)  нэмж нэг хүнээс Covid-19 илэрсэн  талаар мэдээллээ.

Ингэснээр Монгол Улсад  Covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 353 болжээ.  Үүнээс 314   нь эдгэрсэн бол 39  хүн Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д эмчлүүлж буй.

ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 21  хүний биеийн байдал хөнгөн, 15 хүний биеийн байдал хүндэвтэр, гурван хүний биеийн байдал хүнд байгаа аж.  ЭМЯ Covid-19 цар тахлын тархалтын талаар өдөр бүр мэдээлэл хийдэг байсан бол одоо зөвхөн Даваа, Лхагва, Баасан гаригт 11.00 цагаас мэдээлэл хийдэг болсон юм. Дашрамд дурдахад, Монгол Улсад Covid-19 халдвар бүртгэгдсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн салбарынхан 91808 хүнд шинжилгээ хийсэн бол нийт 32105 хүн тусгаарлагджээ.