Агаарын бохирдлын хэмжээг таамаглах дата тэмцээнд оролцохыг урьж байна

Machine Learning UB нь Mongoli.ai болон UNDP in Mongolia – НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, UNICEF Mongolia ба People in Need Mongolia байгууллагуудтай хамтран “HAZE GAZER” төслийн хүрээнд агаарын бохирдлын хэмжээг таамаглах дата тэмцээнийг зохион байгуулж байна.

“HAZE GAZER” нь иргэдийн оролцоотойгоор ДИЖИТАЛ хэрэгслээр дамжуулан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хянах, олон талт нөлөөллийг олон нийтэд нээлттэй мэдээллэх, иргэд хоорондоо цаг үеийн мэдээллээ солилцох талбар бүхий веб платформыг хөгжүүлэх зорилготой төсөл юм.

Өгөгдөлд суурилан агаарын бохирдлын хэмжээг урьдчилан таамаглах нь нийгмийн эрүүл мэндийн ирээдүйд учирч болзошгүй эрсдэлийг тооцох, агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм. Тиймээс иргэдийг агаарын бохирдлын хэмжээг таамаглах дата тэмцээнд оролцохыг урьж байна.

Тэмцээн 11-р сарын 24-өөс 12-р сарын 15-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ холбоосоор бүртгүүлэх боломжтой.

Шагналын сан:

  • 1-р байр $800
  • 2-р байр $500
  • 3-р байр $300

Агаарын бохирдол ба COVID:
Агаарт байгаа PM2.5 болон PM10 тоосонцор нь Ковид-19 вирусийн халдварын тархалтад болон эх, хүүхдийн эндэгдлийн тоонд мэдэгдэхүйц хэмжээнд нөлөөлж байгааг олон улсын судалгаа тогтоосоор байна. Тодруулбал агаарын бохирдол хүний биед нэвтэрснээр уушгийг гэмтээж, амьсгалын замын архаг өвчлөл (уушгины хорт хавдар, уушгины архаг өвчин, астма, уушгины үрэвсэл гэх мэт) -ийг үүсгэдэг. PM2.5 тоосонцор нь агаарт урт хугацааны туршид тогтож, хол нүүдэллэх чадвартай. Хэрэв Ковид-19 вирусийг өөртөө нэгтгэн барьцалдаж, цаашлан хүний уушги луу нэвтэрвэл архаг хууч өвчтэй өндөр настан болон эмзэг, сул эрхтэн тогтолцоотой хүүхэд, нялхас, эмэгтэйчүүдийн өвчинд нэрвэгдэх эрсдэлийг нэмэгдүүлэхээс гадна эдгээр өвчнийг улам даамжруулж, хүн амыг өвчинд илүү өртөмтгий болгох, цаашлаад хүнд хэлбэрт шилжих эрсдийг нэмэгдүүлнэ. Ялангуяа агаарын бохирдол нь үүсээд буй цар тахлын нөхцөл байдлыг улам хүндрүүлж болзошгүй.