“Аавыгаа зарна’ зарыг нийтэлсэн “Шуурхай зар’ сонинг 5 сая төгрөгөөр торгожээ

Цахим сүлжээнд зар мэдээ сонин дээр “Аав зарна” “Асарч чадахгүй болсон тул аавыгаа зарна, элдэв өвчингүй” гэсэн зар нийтлэгдсэн билээ

Хууль зөрчсөн энэ үйлдлийн дагуу цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулхад дээрхи зар нь “Кино контент”-ын сурталчилгаа хийх зорилгоор байршуулсан болохыг тогтоогдсон юм. Тэгвэл өнөөдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас иргэд, олон нийтээс ирүүлсэн гомдлын дагуу хяналт, шалгалт хийж “Аав зарна” зарыг нийтэлсэн “Шуурхай зар” сонинг Зар сурталчилгааны хуулийг зөрчсөн тул 5.000.000 төгрөгөөр торгосоноо мэдэгдлээ.

Мөн санаачлага гарган хэвлэн нийтлүүлсэн байгууллагыг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Мөн уг киног олон нийтэд түгээх эсэх асуудлаар Соёлын яаманд хандахаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдэгдсэн байна.