Ханх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар өчигдөр буюу гуравдугаар сарын 8-ны өдрийн 11:16 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Сумын төвөөс баруун зүгт 31 км-т орших дээрх газарт газар хөдөлсөн тухай мэдээллийг 11:36 цагт ШУА-ын ООГХ-ээс өглөө.  Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй байна.