Covid-19: 36 хүнээс халдвар илэрсний гурав нь Төв аймгаас батлагдав

Эрүүл мэндийн яам өнөөдөр (2021.03.09) Covid-19-ийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн дэд дарга Э.ТЭМҮҮЛЭН:

-ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораториуд, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн лаборатори, Улсын нэгдүгээр төв эмнэлэг,  Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод, Дорноговь, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул дүүргийн салбар лабораториудад гуравдугаар сарын 8-нд нийт 6465 сорьцод шинжилгээ хийхэд 36 хүнээс Сovid-19 илэрлээ.  Улаанбаатарт 33 хүн, Төв аймгийн гурван хүнээс вирус илэрлээ.

Улаанбаатар хотод нийт 2516 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Ингэснээр улсын хэмжээнд багц халдварын голомтод батлагдсан тохиолдол 3372  боллоо.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ЭХЭМҮТ, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт нийт 591 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд гурав, хүнд гурав, хүндэвтэр 54, хөнгөн 593 хүн эмчлэгдэж байна.